Ерөнхийлөгч БНСУ-д анх удаа айлчилна

Хуучирсан мэдээ: 2016.05.16-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч БНСУ-д анх удаа айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо ирэх Лхагва гаригт /V.18/ айлчлах гэж байна. Энэ нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд албан үүргээ авснаас хойш Өмнөд Солонгос улсад хийж буй анхны айлчлал юм.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван өдрийн айлчлалын хүрээнд Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Пак Кын Хетэй уулзах аж. Айлчлалаар хоёр орны хооронд харилцаагаа улс төр, эдийн засаг, соёл урлаг зэрэг олон салбарт өргөжүүлэх боломжийг хэлэлцэх аж.

Өмнө нь 2015 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сөүлд айлчлахаар бэлтгэж байжээ. Өмнөд Солонгос болон Монгол улсын хооронд сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын ажиллагаа өргөжих болсон юм.

Түүнчлэн 2014 оны хоёрдугаар сард Монгол Улсын Гадаад хэргийн сайд асан Л.Болд Өмнөд Солонгост айлчилж байв . Энэ нь Монгол Улсын Гадаад хэргийн сайдын  Өмнөд Солонгост 10 жилийн дараах анхны албан айлчлал байсан юм. Тухайн үед гадаад хэргийн сайд нарын уулзалтаар Зүүн Хойд Азийн бүс нутгийн улс төрийн яриа хэлэлцээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж идэвхтэй хамтран ажиллах хүсэлтийг уламжилж байв. Харин Өмнөд Солонгосын талаас Монголын Тавантолгойн төсөлд оролцох хүсэлтээ илэрхийлж байжээ.

Эх сурвалж: The Korea Herald, Eurasia Daily Monitor Volume

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж