Филиппиний шинэ ерөнхийлөгч, “шийтгэгч” хочит Родриго Дутерте цаазын ялыг сэргээж, аюулгүй албаныханд сэжигтнийг устгах зорилгоор гал нээх эрх олгохоо мэдэгджээ. Филиппин улс 2006 онд цаазын ялыг халсан юм.
Родриго Дутерте нь Филиппиний өмнөд хэсгийн Давао мужийн захирагчаар ажиллаж байхдаа гэмт хэргийн эсрэг хатуу тэмцдэг байв. Түүнийг мужийн захирагчаар ажиллаж байх хугацаанд 1000 гаруй гэмт хэрэгтэнг устгасан байдаг. Тэрбээр Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа хар тамхины бүлэглэлийн толгойлогчдыг устгахаа амлаж байв.
Түүнчлэн шинэ ерөнхийлөгч архи, тамхийг хориглож, хүүхдүүдийг шөнө оройн цагаар хөл хорио тогтоох бодлогыг танилцуулснаар маргаан дагуулсан байна. Тэр ч бүү хэл Родриго Дутерте Филиппиний ерөнхийлөгчийн ордныг эмнэлэг болгож хувиргахаа амласан. Өдгөө 71 настай Родриго Дутерте хоёр удаа гэрлэсэн боловч гоонь эр болж үлджээ.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА