ОХУ-ын Спортын сайд хүлцэл өчив

Хуучирсан мэдээ: 2016.05.16-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Спортын сайд хүлцэл өчив

ОХУ-ын Спортын сайд Виталий Мутко Оросын зарим тамирчид допингийн эсрэг дүрэм журмыг зөрчиж, биднийг, дэлхий нийтийг хуурах гэж оролдсонд өмнөөс нь хүлцэл өчиж байна” хэмээн мэдэгджээ.

Допингийн эсрэг агентлаг (Wada) тус улсын хөнгөн атлетикийн арав гаруй тамирчин сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн тухай мэдээлсний дараа ОХУ-ын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоод байгаа билээ. Харин ОХУ-ын Спортын сайд "ОХУ-ын тамирчдыг "РИО-2016" наадамд өрсөлдөхийг хориглосон нь шударга бус хэрэг. Шударга тамирчдыг ингэж шийтгэж болохгүй” гэдгийг дурьджээ.

Допингийн эсрэг агентлагийн мэдээнд дурьдсанаар ОХУ-ын тамирчид допингийн шинжилгээг будилуулж байсан нь удаа дараагийн үйлдэлтэй төдийгүй нууц албаныхан хүртэл оролцсон гэдэг нь дуулиан дэгдээсэн. WADA-гийн мэдээлснээр Оросын хөнгөн атлетикийн холбоо, ОХУ-ын допингийн эсрэг агентлаг болон Оросын хөнгөн атлетикийн холбоо тэдгээр допингийн шинжилгээг явуулсан ажээ.

ОХУ-ын Спортын сайд хэлэхдээ "ОХУ-д буруу байгааг бид үгүйсгэхгүй. Бид допингийн шинжилгээг хуурсан тамирчид, дасгалжуулагчдад хариуцлага тооцож, алдааг засах шаардлагатай бүхнийг хийнэ. Гэхдээ допинг бол зөвхөн Оросын асуудал биш, дэлхий нийтийн өмнө тулгарч буй асуудал” гэжээ. Спортын сайд Виталий Мутко мөн ОХУ-ын тамирчид РИО-2016 олимпийн наадамд оролцохын тулд Олон улсын хөнгөн атлетикийн холбооны допингийн эсрэг гурван шинжилгээнд хамрагдахад бэлэн" гэжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж