Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит Спорт авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21, 22-нд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд болно.
Хурд, техник, боулдерингийн төрлөөр болох тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Говь-Алтай аймгийн Тонхил сумын уулын спортын “Сутайн бор” клуб ажиллаж, Монголын уулчдын нэгдсэн холбоо зохион байгуулж байна.
Энэ жилийн УАШТ-ийг анх удаа олон улсын стандартын, Олон улсын спорт авиралтын холбооноос гэрчилгээжсэн электрон цагаар хэмжихээрээ онцлог.
НАСНЫ АНГИЛАЛ:
Хурдны төрөлд:
- Хүүхэд нас /8 хүртэлх нас/
- Өсвөр нас /9-14 нас/
- Идэр нас /15-17 нас/
- Насанд хүрэгчид /18-35 нас/
- Ахмад нас /36-гаас дээш нас/
Техникийн төрөлд:
- Идэр нас /15-17 нас/
- Насанд хүрэгчид /18-35 нас/
- Ахмад нас /36-гаас дээш нас/
Боулдерингийн төрөлд:
- Насанд хүрэгчид /18-35/
- Идэр насны техникийн төрөлд эхний 3 байр эзэлсэн болон 36-гаас дээш насны ангиллын тамирчид оролцож болно.
Б.ЭНХ