Эмиратад хиймэл уул босгоно

Хуучирсан мэдээ: 2016.05.16-нд нийтлэгдсэн

Эмиратад хиймэл уул босгоно

Арабын Нэгдсэн Эмиратад хур тунадасны  хэмжээг ихэсгэх зорилгоор хиймэл уул босгох талаар ярилцаж байгаа гэнэ. Одоогоор загварыг гарган,  тийм аргаар цаг уурт нөлөөлөх боломжийг судалж байна.

Энэ ажилд Агаар мандлын үндэсний судалгааны төвийн (NCAR) мэргэжилтнүүд шамдан оролцож эхэлжээ. Эрдэмтэд  тус оронд хиймэл уул байгуулахад тохиромжтой газрыг шилж сонгон хиймэл байгууламжийн хэмжээг  тогтоох ажээ. Энэ төсөл ихээхэн өндөр зардалтай болох хэдий ч ирээдүйд хандсан хөрөнгө оруулалт гэдгийг шинжээчид өгүүлж байна.

Уулс нь борооны үүл цуглуулах чухал үүргийг гүйцэтгэдэг.  Тэдний тусламжтайгаар чийгтэй агаар дээш  хөөрөн дараа нь ус болон хувирдаг. АНЭ- д жилдээ дөнгөж 12 см л тунадас унадаг. Гэтэл   Вашингтонд л гэхэд жилдээ 100 см хүртэл тунадас буудаг байх жишээтэй. Тиймээс сүүлийн жилүүдэд арабын энэ оронд тунадасны хэмжээг нэмэгдүүлэх  идэвхтэй ажил явагдаж, шинэ технологид ихээхэн анхаарч байна.  Жишээлбэл, өнгөрсөн онд  хиймэл үүл үүсгэх зорилгоор 558 мянган ам.доллар зарцуулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж