Өмнөговь аймгийн Цагдаагийн газар “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2016.05.16-нд нийтлэгдсэн

Өмнөговь аймгийн Цагдаагийн газар “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулав

Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойг тохиолдуулан Өмнөговь аймгийн Цагдаагийн газар “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулав. Эх орон ард иргэдийнхээ төлөө зорилго чиглэл нэгтэй хүчний байгууллагуудын нэгдсэн жагсаалаар "Нээлттэй хаалганы өдөр" эхэлсэн юм.

Тэртээ 1970, 1980-аад оны үед хэрэглэгдэж байсан цагдаагийн эд зүйлсээр үзэсгэлэн гаргаж  иргэд хөдөлмөрчдөд танилцуулсан нь олны сонирхлыг татаж байв. Түүнчлэн галт зэвсгийн гэрчилгээ олгох, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, жолооны эрхийг сэргээх материалыг хүлээн авах зэрэг үйлчилгээг үзүүлснээс гадна Цусаа хандивлая аяныг санаачилан зохион байгуулж цагдаагийн 18 албан хаагч цусаа өгсөн юм.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж