Фэйсбүүк цахим сүлжээг үндэслэгч Марк Цукерберг саяхан 32 насны төрсөн өдрөө компанийнхаа төв оффист гэр бүл, хамт олонтойгоо хамт тэмдэглэжээ. Төрсөн өдрийн баярын хамгийн бяцхан зочин нь түүний охин Макс байсан гэнэ. Марк Цукерберг төрсөн өдрийнхөө талаар “Макс миний төрсөн өдрийн баярыг тэмдэглэхээр ирж, Фэйсбүүк компанийн оффист ажил “үймүүлж” байна. Мэндчилгээ илгээж, сайныг хүссэн бүх хүмүүст баярлалаа. Дэлхийг холбосон сүлжээг байгуулснаас хойш дахин нэг жил өнгөрлөө ” хэмээн бичжээ.
Максима нэртэй охинтой болсны дараа Марк Цукерберг, түүний эхнэр Присцилла нар Фэйсбүүк компанийн хувьцааны 99 хувь буюу 45 сая ам.доллартай тэнцэх хөрөнгийг хүүхдийн сайн сайхны төлөө хандивлахаа амласан билээ.
23 настайдаа анх тэрбумтан болж байсан Марк Цукерберг нийт 51.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ажээ. Түүний хөрөнгийг настай нь харьцуулах юм бол нэг өдөрт 4.4 сая ам.доллар ноогдож байгаа юм. Үүгээрээ тэр Форбес сэтгүүлийн тэрбумтнуудыг тэргүүлдэг байна. Майкрософт компанийг үүсгэн байгуулагч тэрбумтан Билл Гейтсын хөрөнгийг түүний настай харьцуулахад өдрийн 3.5 сая ам.доллар болж байгаа юм.
Н.Энх