Зүүн, барууны магнай бөхчүүд түрүү булаалдав

Хуучирсан мэдээ: 2016.05.16-нд нийтлэгдсэн

Зүүн, барууны магнай бөхчүүд түрүү булаалдав

Гарьд цолны хүндэтгэлийн тавдугаар сарын 15-ны өдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэ барилдааныг магнайлж барилдсан аварга арслан хоёр түрүү булаалдав. Намрын барилдаануудаас 7 түрүү авснаасаа хойш цөөвтөр зодоглон дахин түрүүлж амжаагүй явсан П.Бүрэнтөгс арслан төвөггүйхэн давж, ээлжит түрүүгээ авлаа. Хэдхэн хоногийн өмнө Удирдлагын академийг дүүргэж, боловсрол өндөр бөхчүүд тоонд багтаад буй аварга Г.Эрхэмбаяр мөн сайхан барилдаж үзүүрлэв.

Их шөвөгт гарьд Гончигдамба, харцага Пүрэвсайхан нар шалгарав. Эрхэмээ аварга Гончигдамбыг амалж аваад хавирч давсан бол Бүрэнтөгс Пүрэвсайханаас барьц сонгон давлаа. Пүрэвсайхан харцага мөн ойрмогхоны барилдаануудад зодоглож амжаагүй ч бэлтгэл сайн байгаагаа харуулж ийн шөвгөрөв. Гончиг гарьд тэргүүтэй Завханы бөхчүүд Сүүж уулын амралтанд сэргэлтийн бэлтгэлд гараад байгаа бөгөөд гарьд тус бэлтгэлээсээ цолныхоо хүндэтгэлд хүрэлцэн ирж барилдсан нь энэ.

Барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан П.Бүрэнтөгс, гарьд И.Доржсамбуу, Н.Ганбаатар, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, заан М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Соронзонболд, харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Д.Батболд, А.Цацабшир, Б.Пүрэвсайхан, Ж.Амартүвшин, начин Э.Энхбат, Ж.Отгонбаяр, Р.Пүрэвдагва тэргүүтэй 224 бөх зодоглосон билээ. Өдгөө 43 настай гарьд И.Доржсамбуу цолоо хүндэтгэн зодоглосон нь сайхан санагдав. Харин гарьд Д.Рагчаа индэрт тухалж барилдаан үзэж сонирхсон юм.  Энэхүү барилдааныг спортын Сүлд телевиз МҮБХ-той хамтран зохион байгуулж байгуулав.

Тавын даваа

1.      Г. Эрхэмбаяр у.ав – М.Эрдэнэбат у.н

2.      П. Бүрэнтөгсу.а– Т.Баасанхүү у.н

3.      Н. Ганбаатар у.г– Л.Лха-Очир у.н

4.      Б. Гончигдамба у.г –Б.Амарзаяа у.н

5.      Ж. Бат-Эрдэнэ у.г– О.Хангай а.а

6.      Ө. Бат-Орших у.х- М.Бадарч а.а

7.      Т.Өсөх-Ирээдүйу.х- Б.Пүрэвсайхан у.х

Зургаагийн даваа

1.      Г. Эрхэмбаяр у.ав – гоц мөргөсөн

2.      П. Бүрэнтөгсу.а– Л.Лха-Очир у.н

3.      Б. Гончигдамба у.г –М.Бадарч а.а

4.      Ж. Бат-Эрдэнэу.г– Б.Пүрэвсайхан у.х

Долоогийн даваа

1.      Г. Эрхэмбаяр у.ав – Б.Гончигдамба у.г

2.      П. Бүрэнтөгс у.а– Б.Пүрэвсайхан у.х

Наймын даваа

1.      Г.Эрхэмбаяр у.ав –П.Бүрэнтөгс у.ар

/үзүүрлэсэн/            /түрүүлсэн/

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж