Засгийн газраас энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2010 оны 10-р сарын 20-нд 272 тоот, 12-р сарын 29-ний өдөр 350 тоот, 2011 оны 3-р сарын 31-ний өдөр 93 тоот тогтоолуудыг гаргасан бөгөөд тэдгээрийн заалтын дагуу тодорхой ажлууд хийгдэж эхлээд байгаа билээ.
Гэтэл УИХ-ын зарим гишүүд УИХ-ын 2010 оны 39-р тогтоолын үндэсний ААН-үүдэд нэрлэсэн үнээр хувьцаа худалдах тухай 1-ийн 2/б заалтыг хүчингүй болгох тогтоолын төсөл санаачилсаныг Засгийн газар ээлжит бус хуралдаанаараа дэмжсэн байна.
Монголын хувийн хэвшлийн нийт нэгдэл, холбоод Үндэсний ААН-үүдэд нэрлэсэн үнээр нь хувьцаа худалдахтай холбоотой заалтыг хэвээр үлдээх, 39-р тогтоолыг бүхэлд нь ажил болгох талаар нэгдсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байна. Үүнд:
1. “Монгол 999 Үндэсний Нэгдэл” ХК
2. Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо
3. Монголын Авто замчдын Холбоо
4. Монголын Авто замын компаниудын нэгдэл
5. Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци
6. Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний холбоо
7. Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим
8. Монголын Барилгын Үндэсний Ассоциаци
9. Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо
10. Монголын цонх, хаалга үйлдвэрлэгчдийн холбоо
11. Монголын Барилгын Инженерүүдийн холбоо
12. Барилгын Зураг төсөл зохиогчдын холбоо
13. Монголын Банкны Холбоо
14. Монголын хүнсчидийн холбоо
15. Монголын Менежментийн холбоо
16. Монголын Ноос Ноолуурын Холбоо
17. Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо
18. Монголын Тээвэр зуучлагчдын холбоо
19. Монголын Аялал Жуулчлалын Холбоо