Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын волейболын тэмцээнд эмэгтэй 17 баг өрсөлдсөнөөс “”Аврагч” спорт хорооны баг тамирчид түрүүлж, “Эрчим” баг мөнгөн медаль хүртлээ. Энэ удаагийн их наадамд “Монти” баг “Аврагч” спорт хорооны нэрийн өмнөөс оролцсон бөгөөд шигшээ тоглолтод Эрчимийг 3:1-ээр хожин, их наадмын анхны түрүүгээ авлаа. Тус тэмцээний хүрэл медалийг “Хилчин” спорт хүртсэн юм.
Сэлэнгэ аймгийн Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг сумдыг хатуу хучилттай авто замаар холбох зам, барилгын ажил эхэллээ. Нийт 118.5 км хатуу хучилттай авто зам баригдана, гүйцэтгэгчээр нь “Монгол ЛЗ зам гүүр” ХХК шалгарчээ. Концессын гэрээгээр баригдах уг замыг ирэх оны аравдугаар сард ашиглалтад оруулах үүргийг тус компани хүлээж байна. Зам барихад шаардагдах хөрөнгийн хэмжээ 590 орчим сая юань аж.
Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг вакцинжуулалтыг өнгөрөгч пүрэв гаригаас эхлүүлсэн. Энэ удаад 18-30 насныхныг вакцинд хамруулна. Тэгвэл эмэгтэйчүүд вакцинд хамрагдахдаа жирэмсэн эсэх, жирэмслэхээр төлөвлөж буй хугацаагаа тооцох хэрэгтэй гэдгийг эмч нар сануулж байна. Вакцин нь жирэмсэн эхийн урагт төрөлхийн гажиг үүсгэх эрсдэлтэй гэж үздэг аж. Мөн жирэмсэн болохоор төлөвлөж байгаа эмэгтэйчүүд жирэмслэлтээ улаануудын вакцин хийлгэснээс хойш нэг сарын хугацаагаар хойшлуулахыг зөвлөж байна.
Дархан-Уул аймагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллалаа. Тэрбээр өчигдөр Мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан “Дархан-50 жил” цэцэрлэгт мод тарилаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АСЕМ-ийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж, ажлаа шуурхайлах, эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө.
Шангри-Ла зочид буудалд тохижуулж буй Хэвлэлийн төв, Чингис хаан олон улсын буудал, транзит танхим, Чингисийн хүрээ цогцолбор болон АСЕМ Вила хотхоны тохижилт, зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлтийн ажилтай танилцлаа.