“Toyota Motor” компани 16.4 сая ам.долларын торгууль төлнө

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

“Toyota Motor” компани 16.4 сая ам.долларын торгууль төлнө

Японы “Toyota Motor” компани 16.4 сая ам.долларын торгууль АНУ-ын Засгийн газарт төлөхийг зөвшөөрлөө гэж АНУ-ын Тээврийн департаментаас мэдээллээ. Уг торгуулийг 30 хоногийн дотор төлөх юм байна. Хэрвээ торгууль төлөхөөс татгалзсан бол шүүхийн шугамаар асуудал шийдэх байсан. “Toyota Motor” компани тус компанийн үйлдвэрлэсэн машинуудтай холбоотой хариуцлагаа бүрэн хүлээж байгаагаа мэдэгдээгүй ч торгууль төлж байгаа нь тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээж байгааг харуулж байна гэж үзэж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж