Монголын хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын анхны түүчээ Отгон Тэнгэр Их сургуулийн төгсөгчдийн мөнгөн хонхны баярын өдөр өнөөдөр тохиож байна.
1991 онд байгуулагдаж байсан тус сургуульд элсэгчид англи, хятад хэлний багш-орчуулагч, орчуулагч-багш, сэтгүүл зүй, олон улсын эрх зүй, аж ахуйн эрх зүй, олон улсын худалдааны менежмент, санхүүгийн менежмент, нягтлан бодох бүртгэл, улс төр судлал, сургуулийн өмнөх насны боловсролын багш зэрэг мэргэжлүүдээр бэлтгэгдэн төгсдөг юм.
Олон улсын стандартад нийцсэн боловсон хүчин бэлтгэдгээрээ Отгон Тэнгэр Их Сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид төгсөгчдийнхөө талархлыг хүлээж байдаг.
Г.ХОРОЛ