Хас банкыг нийгмийн хариуцлагатай банкаар нэрлэв

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Хас банкыг нийгмийн хариуцлагатай банкаар нэрлэв

6 сарын 25-ны өдөр Парис хотод төвтэй Олон улсын бичил санхүүгийн үнэлгээний Planet Rating (www.planetrating.com) байгууллага нь, хөгжлийн санхүүгийн үйлчилгээг одоог хүртэл мянга, мянган иргэдийн амжиргаанд нийцүүлэн хүргэж ирсэн ХасБанкны хүн төвтэй үйл ажиллагаа, нийгэмд оруулж буй хувь нэмрийг бодитоор үнэлж, “4-” гэсэн хөндлөнгийн үнэлгээг гаргалаа.

ХасБанк нь 2004, 2006 онуудад Planet Rating байгууллагаас компанийн засаглал болон санхүүгийн үйлчилгээний цар хүрээ, нийгэм дэх бодит үр нөлөөгөөрөө “сайн” болон “маш сайн” гэсэн үнэлгээнүүдийг авч байсан бөгөөд ийнхүү 2010 онд анх удаагаа хөндлөнгийн аудитаар нийгмийн хариуцлагын гүйцэтгэлийн үнэлгээг авч, Банкны нийгмийн сайн сайхны төлөө хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь итгэл төрүүлэхүйц хэмжээнд хүрч очсон гэсэн олон улсын үнэлэлт дүгнэлтийг хүртээд байна. Энэхүү хөндлөнгийн үнэлгээгээрээ ХасБанк нь дэлхийн 100 гаруй хөгжлийн санхүүгийн байгууллагуудын дунд эхний 15 хувьд багтаж байгаа нь тус банкнаас явуулдаг олон нийтэд хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ, иргэд харилцагчдынхаа амжиргааг дэмжиж, улс эх орноо хөгжүүлэх нийгмийн хариуцлагын бодлогодоо үнэнч хэвээр явааг харуулж байгаа юм.

Planet Rating байгууллагаас өгдөг хамгийн дээд үнэлгээ нь “4+” байдаг бөгөөд ХасБанкинд дараах дэд үнэлгээг өгсөн болно:

  • “3” Нийгмийн хариуцлагын удирдлага
  •  “4-” нийгмийн оролцоотой санхүүгийн үйлчилгээ
  • “3+” харилцагчийн эрх ашгийн хамгаалал болон ёс зүйтэй санхүү
  • “4-” Хүний нөөцийн зохистой бодлого, журам

Мөн Planet Rating үнэлгээний байгууллага ХасБанкнаас явуулж буй бага, өсвөр насны хүүхдүүдэд зориулсан санхүүгийн боловсролын хөтөлбөр, байгаль орчинд ээлтэй зээлийн бүтээгдэхүүн, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн бага хүүтэй зээл, ажилчдадаа бий болгосон хөдөлмөрийн таатай орчин, нөхцөл зэргийг нь өндрөөр үнэлж, энэ чиглэлд бусад орнуудын банк санхүүгийн байгууллагуудын жишигтэй дүйцэхүйц, зарим тохиолдолд илүү хэмжээнд байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Уг үнэлгээний тухай ХасБанкны Гүцэтгэх Захирал Д.Бат-Очир үг хэлэхдээ “ХасБанк нь ийнхүү олон улсын хэмжээнд өндөр үнэлгээг удаа дараа авч байгаа нь манай банкны хамт олны нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж, ИРГЭД ХАРИЛЦАГЧДЫНХАА НАСАН ТУРШИЙН БАНК болох эрхэм зорилго, хүсэл эрмэлзэлэлийг улам бүр тодотгож буй нь нэр төрийн хэрэг юм”.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж