Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын волейболын тэмцээний медалийн төлөөх тоглолтууд Спортын төв ордонд болж байна. Эрэгтэй 27 багаас хүрэл медалийн төлөө “Тэнүүн Огоо”, “Алтайн барс” багууд шалгараад байсан. Энэхүү тоглолтод “Тэнүүн Огоо” өрсөлдөгчөө 3:1 онооны харьцаагаар хожин медалийн болзол хангалаа.
- Тэнүүн-Огоо – Алтайн барс 25:19, 25:18, 23:25, 25:22
Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын алтан медалийн төлөө "Эрчим", "Хасумегастарс" тоглоно.
Спортын төв ордонд болж буй Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын волейболын тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтыг МҮОРТ-ийн Монголын мэдээ сувгаар шууд дамжуулан үзүүлж байна.
Эрэгтэй 27 багаас:
ХАСУМЕГАСТАРС. Багийн эзэн Ж.Түмэн-Аюуш, Багийн ахлах дасгалжуулагч ОУХМ Д.Солонго, туслах дасгалжуулагч ОУХМ Л.Баатархүрээ, ахлагч спортын мастер А.Даваажаргал. Багийн дундаж нас 23, өндөр 187 см.
ЭРЧИМ: Багийн эзэн Ж.Осгонбаатар, Багийн ахлах дасгалжуулагч Allen Wu, Туслах дасгалжуулагч Т.Отгонтөгс, Ахлагч Э.Сайнбилэг
ХҮРЭЛ МЕДАЛЬ: ТЭНҮҮН ОГОО: Багийн ахлах дасгалжуулагч Б.Болдбаатар, туслах дасгалжуулагч Э.Мөнх-Эрдэнэ, ахлагч Э.Сайханбаатар. Багийн дундаж нас 23, өндөр 188 см.
IV БАЙР: АЛТАЙН БАРС: Багийн ахлах дасгалжуулагч с.м Б.Мөнхнаран, туслах дасгалжуулагч с.м Б.Мөнгөндөл, ахлагч с.м А.Мөнхбаяр, багийн дундад нас 23, өндөр 187 см.
Ч.БОЛОР