БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар болж, бүртгүүлсэн иргэд хэлний түвшин тогтоох шалгалтыг өчигдрөөс өгч эхэлсэн, өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ удаад 10 мянга гаруй шалгуулагч түвшин тогтоох шалгалтад орохоор бүртгүүлжээ. Өнөөдрийн хувьд 3, 4 дүгээр ээлжийн иргэд шалгалтаа Үйлдвэр урлалын политехник коллеж, 96, 2, 44, 75, 12 дугаар сургуулиудад өгч байгаа аж.
Шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс үзнэ үү.
Б.ЗАЯА