Сирийн Ракка хотыг нийслэлээ болгон исламын халифатыг зарласан “Исламын улс” бүлэглэл ялагдал хүлээн сандарч эхэлсэн байна. АНУ-ын цэргийн албаныхны мэдээлснээр тэд удахгүй Ракка хотыг бүслэлтэд авах гэнэ. Үүний улмаас исламын дайчид Ракка хотноо онц байдал тогтоон, хүчээ зузаатгаж эхэлжээ. Гэхдээ “Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдади хэдийн Ракка хотыг орхисон аж. АНУ-ын тусгай албаныхан Абу Бакр аль-Багдадийг олж устгахаар ажиллаж байгаа юм.
“Исламын улс” бүлэглэл Сири, Иракийн газар нутгийн нэлээд хэсэгт хяналтаа тогтоож, Европын хотуудад халдлага зохион байгуулснаар дэлхий нийтийг цочроосон. Гэвч АНУ-ын тэргүүлсэн олон улсын цэргийн эвсэл болон ОХУ-ын агаарын дайралтад өнгөрсөн хагас жилийн хугацаанд эзэлсэн газар нутгийнхаа 30 хувийг алдаад байна.
Эх сурвалж: CNN
Б.АНХТУЯА