Хойд Солонгосын эргийн харуулууд Япон тэнгист хөвж явсан Оросын дарвуулт завийг саатуулжээ. Оросын дарвуулт завь Өмнөд Солонгост болсон тэмцээнд оролцоод буцаж явсан аж. Эльфин нэртэй дарвуулт завь Өмнөд Солонгосын Бусан хотоос Оросын алс зүүн хязгаарын Владивосток хүрэхээр чиглэж явжээ.
Гэтэл Хойд Солонгосын эргийн харуулууд дарвуулт завийг /V.13/ саатуулж, таван хүнийг баривчилсан байна. ОХУ-ын гадаад хэргийн яамнаас дарвуулт завийг саатуулсан хэрэгт Пхеньянаас тайлбар шаарджээ. Түүнчлэн Хойд Солонгосын Кимчэк боомтод саатуулагдсан хүмүүстэйгээ уулзахаар Пхеньян дахь ОХУ-ын ерөнхий консул хүсэлт тавьсан байна.
Олон улсаас тусгаарлагдмал Хойд Солонгосын ойрын холбоотон нь ОХУ болон Хятад улс билээ.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА