69 дэх удаагийн Каннын кино наадамд Монголоос “Содура” киног “сойсон”. Уг наадамд цаатан ард түмний амьдралыг харуулсан уг бүтээлээс гадна нийтдээ 28 орны 49 кино өрсөлдөж байна.
Каннын кино наадам нь олон улсын түвшинд кино театр, кино урлагийн хөгжилд хувь нэмэр оруулж, дэлхий даяар кино үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, дэмжих зорилгоор зохион байгуулагддаг юм.
Энэ сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус наадамд Монгол Улс анх удаа уран бүтээлээрээ оролцож байгаа нь энэ. Хоёр зун, хоёр намар, хоёр өвөл гээд хоёр жилийн хугацаанд тайгын нууцлаг амьдралыг харуулахаар зураг авалтаа хийсэн тус киног Каннын наадамд амжилттай уралдана гэх өндөр найдварыг киноны уран бүтээлчид нь тавьж байгаа.
М.КЕЙТ