Зуун дамнан амьдарсан эмэгтэй

Хуучирсан мэдээ: 2016.05.15-нд нийтлэгдсэн

Зуун дамнан амьдарсан эмэгтэй

Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй XIX зуунд төрсөн гэвэл та итгэх үү?.  

Нью-Йорк хотын иргэн Сузанна Мушатт Жонс гурван зууныг дамнан амьдрах хугацаандаа АНУ-ын 20 ерөнхийлөгчийг үзсэн байна. Тэрбээр 1899 оны долдугаар сард Алабама мужид нэгэн фермэд боолын гэр бүлд төржээ.

Сузанна хар арьстнуудын охидын бага сургууль төгссөн аж. 11 хүүхдийн эх Сузанна  Нью-Йорк хотод асрагчаар ажиллахын зэрэгцээ Африк-Америк гаралтай охидод туслах санг байгуулжээ.  Тэрбээр /V.13/ 116 насандаа таалал төгссөн байна.  Түүний урт насалсан нууц нь их унтаж, архи, тамхи хэрэглэдэггүй байсантай холбоотой гэнэ.

Түүнийг таалал төгссөний дараа Италийн иргэн Эмма Морано дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй болсон байна. 116 настай Эмма Морано мөн 1899 онд төржээ.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж