ОХУ-ын нийслэл Москва хотын Хованское оршуулгын газар өчигдөр /V.14/ олныг хамарсан зодоон болсноос гурван хүн амь үрэгдэж, 23 хүн эмнэлэгт хүргэгджээ. Хохирогчдыг зэвсэглэсэн эрэгтэйчүүд автомашинаар дайрч хөнөөсөн гэнэ. Ажлын маргаанаас үүдэлтэй зодоонд 200 орчим хүн оролцсон талаар Оросын мэдээллийн агентлагт мэдээлжээ.
Зодоон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүний Төв Азийн үндэстэн болон кавказуудын хооронд гарсан байна. Москва хотын цагдаа нар 90 гаруй хүнийг баривчилснаар зодооныг тараажээ.
Хованское оршуулгын газар нь Москва хотын баруун өмнөд хэсгийн захад 200 га талбайг эзлэн оршдог байна.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА