Европ тивийн хөгжмийн хамгийн том тэмцээн “Eurovision”-д европын 25 орны дуучид өрсөлдсөнөөс Украины дуучин Жамала түрүүллээ. Шведийн Стокгольм хотноо болсон тэмцээний финалд Украины дуучин Жамала 1944 онд Крым хойгийн татар үндэстнийг Сталины тушаалаар хөөн гаргасан тухай дуугаар оролцсон байна. Энэ нь Крым хойг 2014 онд Украинаас салж, ОХУ-д нэгдсэнийг эсэргүүцсэн улс төрийн агуулгатай сонголт байв.
Жамала “Eurovision” тэмцээнд анх удаа оролцсон Крым хойгийн татар үндэстэн болжээ.
Тэмцээний Австралийн дуучин 511 оноогоор дэд байранд шалгарч, ОХУ-ын дуучин Сергей Лазарев 491 оноогоор гуравдугаар байранд орсон байна. Финалын өмнөх шатуудад Сергей Лазарев түрүүлэх магадлал өндөр байсан бөгөөд энэ тохиолдолд Укриан тэмцээнийг бойкотлохоо мэдэгдэж байв.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА