Засгийн газрын хуралдаантай

Хуучирсан мэдээ: 2016.05.15-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаантай

Засгийн газрын ээлжит хуралдааныг маргааш 16.00 цагт товложээ. Нийт 13 асуудал хэлэлцэн шийдвэрлэх бол таван асуудлаар мэдээлэл сонсоно. Тухайлбал, Хүнс хөдөө аж ахуйн сайд 2016 оны хаврын тариалалтын талаар мэдээлэл хийх юм байна. Тариаланчдын хувьд асуудал ихтэй байгаа, импортын гурил оруулж ирэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь үндэсний тариаланчдаа унагаах бодлого болж хувирсан гэх маргаанаа цэгцэлж амжаагүй байтал хавар болж, тариалалтын их ажлаа эхлүүлэх болтол үргүй болж, импортоор оруулж ирсэн үр тариа нь хаврын тариалалтад ашиглаж болох эсэх нь эргэлзээ төрүүлэх болсон. Эдгээр маргаанаас болж тариалалтын их ажил оройтож эхэлж буй тухай тариаланчид гомдол мэдүүлж байгаа. Тэгвэл маргаашийн хуралдаанаар газар тариалангийн бүс нутагт хаврын тариалалтын ажил хэдэн хувьтай байгаа талаарх мэдээлэл тодорхой болох нь. 

Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Болдын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн санал дүгнэлтээ өгөх аж. Уг төсөлд УИХ-ын сонгуульд өрсөлдөх залуучуудын квотыг бий болгох ёстой гэсэн асуудал туссан юм.

Хэдхэн хоногийн өмнө УИХ Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, мөн өнгөрч буй долоо хоногт тойргуудаа баталсан. Энэ дуулиан намжаагүй байтал араас нь залуучуудын квот тогтоох тухай асуудал орж мэдэхээр байна. Үүгээр бол УИХ-ын хаврын чуулган өндөрлөтөл Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах өрнөл үргэлжилсээр байх төлөвтэй.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг дараах хүснэгтээс тодруулж харна уу.

 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

  1.  

Монгол, Австрийн Засгийн газар хоорондын хуралдааны тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

  1.  

Хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн тухай  

Л.ПҮРЭВСҮРЭН

  1.  

Зээлийн Ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл

Б.БОЛОР

  1.  

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2016 оны 72 дугаар тогтоол)

Б.БОЛОР

  1.  

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн санаачлан боловсруулсан Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

  1.  

Улсын Их Хурлын гишүүн Л.Болдын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

  1.  

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг нарын санаачлан боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

  1.  

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

  1.  

“Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай” Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай хуулийн төсөл1

Д.ЭРДЭНЭБАТ

  1.  

Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай 

Д.ЭРДЭНЭБАТ

  1.  

Хэлэлцээр батлах тухай (“Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хооронд)

Ц.ЦОЛМОН

  1.  

Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай

С.ЭРДЭНЭ

  1.  

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

  1.  

Улаанбурхан өвчний байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар*

Ц.ОЮУНБААТАР

  1.  

2016 оны 1 дүгээр улиралд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар

С.БАЯРЦОГТ

  1.  

Үндэсний архивын сан хөмрөгийг барилгын шинэ цогцолборт нүүлгэн шилжүүлсэн ажлын тайлангийн талаар

Д.ДОРЛИГЖАВ

  1.  

Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Ц.ЦОЛМОН

  1.  

2016 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлын дүнгийн талаар

Р.БУРМАА

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж