Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын волейболын тэмцээний эмэгтэй хүрэл медалийг ХИЛЧИН багийн тамирчид хүртлээ. Тэд медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод Говьсүмбэр-Петротракийг 3:2 онооны харьцаагаар хожлоо.
“Хилчин” спорт хорооны багт ОУХМ Л.Нарантуяа, ОУХМ Б.Хэрлэн нарын хашир туршлагатай мастерууд багтсан бөгөөд тэд “Говьсүмбэр-Пэтротрак”-ийг хожин Бүх ард түмний спортын XIV их наадмын хүрэл медалийн эзэд боллоо.
ДҮН:
- Говьсүмбэр-Петротрак – “Хилчин” 2:3 25-22, 25-17, 22-25, 20-25, 13-15
Эмэгтэй нийт 17 баг өрсөлдсөнөөс их наадмын аваргын төлөө "Эрчим", "Аврагч" багууд шалгаран үлдээд байна.
ХИЛЧИН:ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ. Багийн ахлах дасгалжуулагч С.Нэргүйбаатар, багийн ахлагч Л.Нарантуяа. Багт ОУХМ Л.Нарантуяа, Б.Хэрлэн, спортын мастер Ч.Халиун, Р.Солонго, Т.Номиндалай, Э.Оюунсүрэн, спортын дэд мастер Р.Мөнхтуяа, Б.Болор, М.Энхтуул, Э.Мөнхшүр нарын тамирчид багтлаа.
ГОВЬСҮМБЭР–ПЕТРОТРАК: Багийн эзэн МУГД Л.Цэдэнсодном, багийн ахлах дасгалжуулагч ОУХМ Г.Баярсайхан, дасгалжуулагч Б.Баярмаа, ахлагч ОУХМ П.Буянжаргал. Багт Э.Уранбаяр, Ж.Нямсүрэн, С.Отгонбямба, У.Гэрэлмаа, Д.Цэндхүү, Д.Мөнхцэцэг, П.Одмаа, Д.Алтансувд нарын спортын мастер цолтнууд багтсан юм. Мөн тус багт Японы тоглогч Рэни Аоки, Учида Юука нар тоглолоо.
Спортын төв ордонд болж буй Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын волейболын тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтыг МҮОРТ-ийн Монголын мэдээ сувгаар шууд дамжуулан үзүүлж байна.
Ч.БОЛОР