XIV их наадмын волейболын тэмцээний аваргууд маргааш тодорно

Хуучирсан мэдээ: 2016.05.14-нд нийтлэгдсэн

XIV их наадмын волейболын тэмцээний аваргууд маргааш тодорно

Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын волейболын тэмцээн Спортын төв ордонд үргэжлэн явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй багуудын хагас шигшээ тоглолтууд боллоо. Эрэгтэй 27 багаас “Эрчим”, “Хасумегастарс”, эмэгтэй 16 багаас “Аврагч”, “Эрчим” багууд аваргын төлөө тоглохоор шалгарлаа. Энэ удаагийн их наадмын аваргын төлөө шалгаран үлдээд байгаа “Эрчим” багийн дасгалжуулагчаар БНХАУ-ын багш дасгалжуулагч Аллэн Ви ажиллаж байгаа аж.

ДҮН: V.14

  • эрэгтэй “ТЭНҮҮН ОГОО” – “ХАСУМЕГАСТАРС” 26:24, 19:25, 13:15
  • эрэгтэй “ЭРЧИМ” – “АЛТАЙН БАРС” 21:25, 25:21, 15:11
  • эмэгтэй “Говьсүмбэр Петротрак” – "Аврагч" клуб – 25:15, 18:25, 10:15
  • эмэгтэй "Хилчин" – "Эрчим" – 25:23, 21:25, 16:18

Маргааш болох тоглолтын хуваарь: Эхний тоглолт 09.00 цагаас эхэлнэ.

ХҮРЭЛ МЕДАЛЬ: 

  • эмэгтэй“Говьсүмбэр Петротрак" –  "Хилчин"
  • эрэгтэй “АЛТАЙН БАРС” – “ТЭНҮҮН ОГОО”

АЛТАН МЕДАЛЬ:

  • эмэгтэй"Эрчим" – "Аврагч"
  • эрэгтэй “ЭРЧИМ” – “ХАСУМЕГАСТАРС" тус тус тоглоно.

ЭРЧИМ: Багийн эзэн Ж.Осгонбаатар, Багийн ахлах дасгалжуулагч Allen Wu, Туслах дасгалжуулагч Т.Отгонтөгс, Ахлагч Э.Сайнбилэг

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж