“Аврагч”, “Эрчим” аваргын төлөө өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2016.05.14-нд нийтлэгдсэн

“Аврагч”, “Эрчим” аваргын төлөө өрсөлдөнө

Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын волейболын тэмцээн Спортын төв ордонд болж байна. Энэ удаагийн их наадамд эмэгтэй 18 багаас "Аврагч"“Эрчим” клубүүд их наадмын аваргын төлөө тоглохоор шалгарлаа. Өнөөдөр болсон хагас шигшээ тоглолтод Аврагч Говьсүмбэрийг , Эрчим Хилчинийг 2:1-ээр тус тус хожлоо. 

  • “Говьсүмбэр Петротрак” – "Аврагч" клуб – 25:15, 18:25, 10:15
  • "Хилчин" – "Эрчим"25:23, 21:25, 16:18

Энэ цагт Спортын төв ордноо эрэгтэй багуудын хагас шигшээ тоглолт болж байна. Эрэгтэй 27 багаас "Тэнүүн-Огоо”, “Эрчим”, “Алтайн барс” болон “Хасумегастарс” клубүүд үлдсэн юм.

Маргааш их наадмын алт болон хүрэл медалийн төлөөх тоглолтууд болно.

ШУУД: https://www.facebook.com/volleyball.mgl/

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж