Ардчилсан холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралд оролцов

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Ардчилсан холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралд оролцов

Олон улсын ардчилсан холбооны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурал саяхан АНУ-ын Вашингтон хотод болсон байна. Тус хуралд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.

Энэ үеэр Гадаад бодлогын байнгын хорооны хурал болж Сенатын гишүүн н.Жон Маккайн, Сенатын гишүүн н.Жон Кайл, АНУ-ын Хөдөлмөрийн сайд асан хатагтай Элэйн Чао, АНУ-ын Бизнесийн хэвшлийн Институцийн захирал Артур Брукс, дипломатч Райн Крокер нар АНУ-ын эдийн засаг, гадаад бодлого болон олон улсад өрнөж байгаа нөхцөл байдлын талаар илтгэл тавьсан байна.

Мөн энэ онд Английн Лондон хотноо Ерөнхий сайд Дэвид Камероны урилгаар зохион байгуулах Удирдлагын зөвлөлийн хурлын бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн аж. Гишүүн орнууд өөрийн оронд өрнөж байгаа улстөрийн нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл солилцож, ардчилал хүний эрх, эрх чөлөөг бэхжүүлэх талаар тууштай тэмцэхээ илэрхийлжээ.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж