Хөдөөд 48, хотод 28 мандат хуваарилна

Хуучирсан мэдээ: 2016.05.14-нд нийтлэгдсэн

Хөдөөд 48, хотод 28 мандат хуваарилна

-СЕХ-ноос УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тогтоолын төслийг өргөн барилаа-

Сонгуулийн хуулийг УИХ-аас шинэчилж, жижиг 76 тойргоор энэ удаагийн сонгуулийг явуулахаар парламентад суудалтай хоёр том намууд Ардчилсан нам болон МАН-ын УИХ дахь бүлгүүд эрх ашиг нэгдсэн. Харин жагсаалтын 28-ыг хуваах асуудал дээр тохиролцохгүй хоёр өөр хувилбар санал болгож байсан юм.

МАН: хөдөөд 16, хотод 12 мандатыг хуваарилах, Ардчилсан нам: 14, 14 мандатаар нь хот, хөдөөд хуваах санал гаргаснаас эрх баригчдын дэвшүүлсэн хувилбарыг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн.

Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай дараах тогтоолын төслийг өнгөрөгч лхагва гаригт/2016.05.11/ УИХ-д өргөн барилаа.

Ардчилсан намын бүлэг УИХ-д 37 гишүүнтэй болсон. Дээр нь ИЗНН-ын хоёр гишүүн Ардчилсан намыг дэмжихээр болсон. Тэгэхээр Ардчилсан намаас гаргасан 14:14 хувилбар УИХ дээр “ногоон гэрэл”-ээр дэмжигдэх магадлал өндөр байна. Юутай ч УИХ-аас сонгуулийн тойргийг эцэслэн шийдсэнээр өнгөрсөн хаваржин олон нийтэд ойлгомжгүй байсан асуудал тодорхой болж, нэр дэвшигчид ч хүлээлтийн байдлаасаа гарах биз. 

Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-д өргөн барьсан хувилбарыг хүргэж байна.

ХӨДӨӨГИЙН ТОЙРГУУД-48

ХОТЫН ТОЙРГУУД-28

Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж