Аялал жуулчлалын гэрчилгээний хураамж нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.05.13-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын гэрчилгээний хураамж нэмэгджээ

Аялал жуулчлалын байгууллагын ангиллын гэрчилгээ шинээр авах бүртгэлийн хураамж 100 мянган төгрөг болж нэмэгджээ.

Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд жил бүр ТО /Тур оператор/ гэрчилгээг заавал авдаг бөгөөд өмнө нь шинээр авахад болон сунгалт хийлгэхэд адилхан 5000 төгрөг байсан юм.

Өнгөрсөн жилийг хүртэл БОНХАЖЯ зөвшөөрлийг олгодог байсан бол энэ жилээс Монголын аялал жуулчлалын холбоо аялал жуулчлалын байгууллагын ангиллын гэрчилгээ олгох ажлыг хариуцан олгодог болж, 2016 оны зөвшөөрөл өгөх асуудлаар саяхан хуралдаж, шийдвэр гаргажээ.

Ингээд тус холбооны шийдвэрийн дагуу шинээр гэрчилгээ авахад 100.000, сунгуулахад 50 мянган төгрөг болсон байна.   

Монголын аялал жуулчлалын холбоо нь 1992 онд Монголын аялал жуулчлалын салбарт ажиллагсад болон анхны аялал жуулчлалын хувийн компаниудын санаачлагаар үүсэн байгуулагдсан, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, БОНХАЖЯамны чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэдэг ТББ юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж