Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор улсын мөнгө завшсан хэргээр дөрвөн жилийн хорих ял сонссоны дараахан түүний эхнэр Д.Эрдэнэ-Отгон авто машины осол гаргаж, хүний аминд хүрсэн. Түүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал Баянгол дүүргийн шүүхэд болж, нэмэлт мөрдөн байцаалтад буцжээ. Уг хэрэг өмнө нь хоёр ч удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаж байв. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулах, ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэх үндэслэлээр таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр заажээ.
С.Отгон