Цэргийн сүрт жагсаал болно

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Цэргийн сүрт жагсаал болно

Цэргийн хүндэтгэлийн жагсаалыг энэ сарын 10-ны өдөр Д.Сүхбаатарын талайд зохион байгуулна. Цэргийн хүндэтгэлийн жагсаал нь тухайн улс орны тусгаар тогтнол, түүнийг батлан хамгаалах цэрэг, зэвсгийнхээ хүчин чадлыг харуулсан чухал арга хэмжээний нэг гэж үздэг. Олон түүхт ой давхацсан энэ  жилМонгол Улсын Зэвсэгт хүчний цэрэг дайчдаас гадна ХХЕГ, Дотоодын цэрэг, ШШГЕГ, ОБЕГ-ын бие бүрэлдэхүүний төлөөлөл бүхий 2000 гаруй цэргийн алба хаагч цэргийн ёслолын жагсаалын арга хэмжээнд оролцох ажээ. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Монгол Улсын төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд зэвсэгт хүчнийн  алба хаагчид Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар баталасан шинэ дүрэмт хувцаасаар жагсаалаа чимэх юм байна. Мөн Зэвсэгт хүчний зэвсэглэлд нэвтэрсэн техникийн жагсаалаас Морин цэргийн жагсаал оролцож байгаагаараа онцлог  аж. Монгол Улсын “Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн хүндэтгэлийн жагсаалын бэлтгэл өнгөрөгч тавдугаар сарын дундаас анги салбарт эхэлж, 14 хоногийн өмнө нэгдсэн бэлтгэлдээ оржээ. Мөн хүн, морь, зэвсэг, техник оролцон иж бүрэн бэлтгэл  буюу шөнийн парад энэ сарын 6, 8-ны шөнө Д.Сүхбаатарын талбайд болно. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж