ШЕЗ-ийн гишүүдийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.05.13-нд нийтлэгдсэн

ШЕЗ-ийн гишүүдийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгох санал хураалт өнөөдөр буюу 2016 оны тавдугаар сарын 13-ны өдөр анхан болон давж заалдах шатны нийт шүүхэд нэгэн зэрэг боллоо. 

Анхан шатны шүүхийн шүүгчдийн санал хураалтад нийт шүүгчийн 96,17 хувь буюу 377 шүүгч оролцсон байна. Санал хураалтад оролцсон шүүгчдийн 306 буюу 81,17 хувийн саналаар Нанзаддоржийн Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.

Харин давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний санал хураалтад нийт шүүгчдийн 99 хувь буюу 106 шүүгч оролцсон байна. Санал хураалтад оролцсон нийт шүүгчдийн 105 буюу 99 хувийн саналаар Дашзэвэгийн Эрдэнэчулууныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж