Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэг үүсгэн шалгах явцад гомдол гаргасан тал материал бүрдүүлэх хүсэлтийг удаа дараа өгсөн ч, нотлох баримт бүрдүүлэх үүрэгтэй шүүх ямар ч материал бүрдүүлэлгүйгээр “нөхөн сонгууль хуулийн хүрээнд явагдсан байна” гэсэн шийдвэрийг гаргасан байна. Тиймээс иргэн Б.Гантулга гурав дахь удаагаа давж заалдсанаар өнгөрсөн сарын сарын 29-нд хуралдсан шүүх хурлын тогтоол хэргийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин буцаасан шийдвэр гаргасан байна. Баянзүрх дүүргийн нөхөн сонгууль хууль зөрчсөн байдлаар явагдсаныг Захиргааны хэргийн анхан шатны шүүх авч хэлэлцэхгүй байгаад дүүргийн иргэд гомдолтой байгаа аж. Мөн дүүргийн Ардчилсан нам эрхээ хамгаалуулах гэж шүүхээр хөөцөлдсөөр нэг жилийг үджээ. Тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн дарга н.Төмөрбаатар нь арав гаруй жил “хамба” сууж иргэдийн эрхийг зөрчсөөр байгааг эх сурвалж өгүүллээ. Тэрбээр хорооны Засаг дарга нарыг тойрон хүрээлэгчдээсээ сонгож, иргэдийн нийтийн хурлаар сонгох хуулийг уландаа гишгэсэн аж. Татвар төлөөгчдийн мөнгөөр өөрийн томилсон иргэдээ цалинжуулж байгааг дүүргийн иргэд эсэргүүцэж байгаа юм байна.
Нөхөн сонгууль хууль зөрчсөнд иргэд гомдолтой байна
Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийг тойрсон маргаантай асуудал олон байдгийн нэг нь ИТХ-ын 181, 182 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар иргэн Б.Гантулга удаа дараа шүүхийн байгууллагад ханджээ. Гэвч түүний нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч Х.Батсүрэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд хүлээн авахаас татгалзсан байна. Тиймээс иргэн Б.Гантулга нь Улсын Дээд шүүхэд хандан гомдол гаргаж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны хурлаар уг захирамжийг хүчингүй болгожээ.
Г.Дарь