Захиргааны хэргийн шүүх СЕХ-г хариуцагчаар татжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.13-нд нийтлэгдсэн

Захиргааны хэргийн шүүх СЕХ-г хариуцагчаар татжээ

Сонгуулийн хуулийн дагуу өнгөрсөн сарын 29-нөөс өмнө УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох нам эвслүүд бичиг баримтаа СЕХ-нд хүргүүлсэн. Нийтдээ 13 нам, гурван эвсэл УИХ-ын сонгуульд оролцохоор бичиг баримтаа өгсөн ч ХҮН, ИЗНН-ын ирүүлсэн бичиг баримт, тамга тэмдэг болон гарын үсэг зөрчилтэй гэж үзэн, сонгуульд оролцох эрх олгоогүй юм.

Уг шийдвэр гарсаны дараа ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг тэргүүтэй намын гишүүд дэмжигчид СЕХ-г Захиргааны хэргийн шүүхэд өгч байгаагаа мэдэгдсэн. Шүүхээс ИЗНН-ын өргөдөл, гомдолтой танилцаад СЕХ-г хариуцагчаар татжээ.

Шүүхийн шийдвэр энэ сарын 23-наас өмнө гарахгүй бол тус намынхан сонгуульд оролцох боломжгүй болно. Учир нь, энэ сарын 23-нд багтаж УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд хүргүүлэх учиртай.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж