М.Зоригт “зураг авах биш зурах хэрэгтэй байсан”

Хуучирсан мэдээ: 2016.05.13-нд нийтлэгдсэн

М.Зоригт “зураг авах биш зурах хэрэгтэй байсан”

СЕХ-ноос өргөн барьсан хувилбар дээр АН-ынхан “газрын зураг” зурсан нь Монгол Ардын намынхны уурыг хүргээд байна. Тойргийн хуваарилалтаар АН-ын бүлэг Б.Гарамгайбаатар гишүүний өрөөнд цугларч, тоо бодож, зураг зурсан бөгөөд энэ нь зарим аймгийнхныг баярлуулж, зарим аймгийнхны дургүйг хүргээд байгаа аж. Тухайлбал, Увсын хоёр тойргийг нэгээр нэмж гурав болгосон нь АН-ынхны тэр тусмаа экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хийсэн “ажил” бололтой. Тиймээс Увсынхан тойргийн тоог нэгээр нэмэхэд хүчин зүтгэл гаргасан Н.Алтанхуягт талархаад эхэлсэн гэнэ.  Өөрөөр хэлбэл, өнгөрснө дөрвөн жил МАН-ын хоёрт саналаа "луйвардуулсан" гэх увсчууд тойргийг нь нэмснээс улаануудаас салах боломж гарч ирлээ гэж баярлаж байгаа бололтой. Үүнийгээ ч сошиалаар илэрхийлж, Н.Алтанхуягт бичелэн баяр хүргэх хүмүүс улстөрийн хүрээнд олон байгаа гэнэ.  Харин сүхбаатарчууд тойргоо алдсандаа тун дургүй, “зураг авах биш зураг зурах хэрэгтэй байсан” гэж М.Зоригтыг шүүмжилж эхэлсэн байна.

Ямар ч байсан Ардчилсан намынхан, Н.Алтанхуяг хоёр санасандаа хүрч Увс гурван тойрогтоо боллоо.

 Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж