Фридагийн зураг найман саяар зарагдав

Хуучирсан мэдээ: 2016.05.13-нд нийтлэгдсэн

Фридагийн зураг найман саяар зарагдав

Нью-Йорк хотноо болсон Christie's дуудлага худалдаанд тавигдсан Мексикийн зураач Фрида Калогийн “Нүцгэн хоёр ойд” нэртэй зураг найман сая ам.доллараар зарагдлаа. Энэ нь Christie's дуудлага худалдааны түүхэнд Латин Америкийн зураачдын бүтээлүүдээс хамгийн өндөр үнэ хүрсэн зураг боллоо.  

"Нүцгэн хоёр ойд" зургийг Фрида 1939 зурсан юм. Өмнө нь 1990 онд Фридагийн “"Диего бид хоёр" зураг 1,4 сая ам.доллараар зарагдаж байжээ. Үүнээс гадна Фридагийн "Үндэс" зураг 5,6 саяар зарагдаж байжээ, гэхдээ дуудлага худалдаагаар биш.

Фридагийн зургаас гадна Christie's-гийн энэ удаагийн худалдаагаар Клод Монегийн "Гүцнүүд" зураг 27,4 сая ам.доллар, Амедео Модильянийн "Бүсгүй ба сарнай" зураг 12,7 сая, Жорж Бракийн "Банжо" 10,2 саяар тус тус зарагджээ.

Өнгөрсөн Пүрэв гаригт болсон дуудлага худалдаагаар импрессионист болон орчин цагийн зураачдын бүтээлийн дуудсан бөгөөд Christie's-гийн олсон нийт орлого 140 сая ам.доллар болжээ.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж