УИХ-ын Хууль зүйн байнгын хороо мөн дээрх цагт хуралдаанаа эхлүүлж Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр болжээ. Мөн Монгол Улсын Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай болон түүнтэй холбогдох хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.
УИХ-ын Эдийн засаг болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас зарлагдаад байна. Түүгээр Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг авч хэлэлцэх юм байна. Дараа нь Эдийн засгийн байнгын хороо дангаараа хуралдаж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Зээлийн мэдээллийн тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хоршооны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үдээс хойш эхэлж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм байна. Мөн Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх, Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад, бодлогын байнгын хорооны хуралдаан 16.00 цагт зарлагдсан байна. Тус байнгын хороогоор Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх аж.