Спортын анагаах ухааны үр дүн бол “Алтер Жи”

Хуучирсан мэдээ: 2016.05.13-нд нийтлэгдсэн

Спортын анагаах ухааны үр дүн бол “Алтер Жи”

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, АНУ-ын NASA байгууллагын патентлагдсан жингүйдлийн технологи дээр суурилсан “Алтер Жи” тоног төхөөрөмжийг өчигдөр 2016.05.12 Спорт анагаах ухааны албанд гардуулж өгсөн юм. Сингапур, Монголын хамтарсан СМЕТС ХХК өөрийн оруулж ирсэн брэнд бүтээгдэхүүн болох энэхүү бүтээгдэхүүнийг оруулж ирлээ. Мэргэжлийн тамирчдаас гадна жирийн иргэд ч хэрэглэх боломжтой энэхүү төхөөрөмжийн талаарх мэдээллийг Сингапурын мэргэжилтэн, ноён Вэй Шадонгоос авснаа хүргэж байна.

Юуны өмнө “Алтер Жи” хэмээх онцгой тоног төхөөрөмжийн талаар мэдээллийг өгөхгүй юу?

-Мэргэжлийн тамирчдын хувьд их ачаалалтай бэлтгэлээс үүдэн гэмтэл, бэртэл авах тохиолдол их байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор спортын анагаах ухаанд тулгуурлан орчин үеийн тоног төхөөрөмжийг гаргаад байна. Үүний нэг нь “Алтер Жи” төхөөрөмж юм. Энэхүү төхөөрөмж нь сэргээн заслын болон спортын анагаах ухааны эмч, хөдөлгөөн засалч нарын хяналтан дор тархи нуруу нугасны гэмтэл, нурууны өвдөлт, үе суулгах хагалгааны дараах эмчилгээ, доод үе мөчийн гэмтэл бэртэлтэй тамирчдад хэрэгтэй. Тухайн тамирчны гэмтэл бэртлийг хурдан сэргээх, аюулгүй орчинд дасгал хөдөлгөөнөө хийхэд зориулагдсан. Өөрөөр хэлбэл, олимпод оролцоно гэдэг бол медаль авахын тулд хөдөлмөрлөх хэрэг болно шүү дээ. Тиймээс тэрхүү бэлтгэлд тус нэмэр болох үүднээс энэхүү төхөөрөмжийг ашиглаж болно.

Тухайн тамирчны гэмтэл бэртлийг хурдан сэргээх, аюулгүй орчинд дасгал хөдөлгөөнөө хийхэд зориулагдсан.

Зарим тамирчны хувьд бэртэл авсан тохиолдолд олон сараар бэлтгэлээс хол байх тохиолдол гардаг. Тэгвэл энэхүү төхөөрөмжийн нэг давуу тал нь бэртэлтэй байсан ч бэлтгэлийг хийх боломжтой гэж үзэж болох уу?

-Тиймээ болно. Мэдээж өндөр зэрэглэлтэй тамирчдын хувьд бэлтгэл тасалдах нь амжилт эрс буурах магадлал өндөр байдаг. Спорт анагаах ухааны үр дүнд шинэ технологиуд олноор гарч байна. “Алтер Жи” бол үүнд зориулагдсан төхөөрөмжийн нэг юм. Тухайн тамирчин бэртсэн байсан ч түүнийг нөхөн сэргээх явцад энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар бэлтгэлээ хийх боломж байгаа. Мөн эрүүл тамирчид ч гэсэн энд дасгал хийснээр их бэлтгэл хийдэг ачааллаа багасгах, бага зэргийн ачааллаар амжилтад хүрэх боломж байгаа зэрэг давуу талтай. Спортын анагаах ухааны төхөөрөмж бол Монголд маш их хэрэгтэй байдаг. Тиймээс бид энэхүү төхөөрөмжийг оруулж ирсэн байгаа.

Спортын анагаах ухааны төхөөрөмж бол Монголд маш их хэрэгтэй байдаг. Тиймээс бид энэхүү төхөөрөмжийг оруулж ирсэн байгаа.

Зөвхөн тамирчдаас гадна жирийн иргэд ч энэхүү төхөөрөмжийг ашиглах боломжтой гэж байсан?

-Мэргэжлийн тамирчдаас гадна жирийн иргэд ч энэхүү тоног төхөөрөмж маш ач холбогдолтой. Доод үе мөчийн гэмтэл бэртлээс эхлээд үе заслын хагалгааны дараа маш их өвдөлт байдаг учраас хүмүүс дасгал хийхээс төвөгшөөдөг. Мөн харвалтын дараах саажилт, хүүхдийн сэргээн заслын эмчилгээнд өргөнөөр хэрэглэж болдгоороо давуу талтай. Энэхүү төхөөрөмжийг зөвхөн спортын төв, клубт ч биш эмнэлэгт ч бүрэн ашиглах боломжтой юм. Нөхөн сэргээлтийг хурдасгаж өгдөгөөрөө давуу талтай.

“Алтер Жи” аппаратыг бусад оронд хэрхэн туршиж байна вэ?

– Манай компани Сингапур, ХонгКонг, Малайз болон Тайландын спортын анагаах ухааны төвтэй байнгын хамтын ажиллагаатай байдаг. Мөн FIFA болон БНХАУ-ын Спортын анагаах ухааны сургууль, Спортын анагаах ухааны төв зэрэг топ хэрэглэгчид байна. Ази тивийн орнуудын улсын эмнэлэгт энэхүү төхөөрөмжийг хэрэглэж байгаа. Эмнэлэгт мэдрэл, үе мөч болон хүүхдийн тасагт өргөнөөр хэрэглэдэг.

Энэхүү төхөөрөмжийг зөвхөн спортын төв, клубт ч биш эмнэлэгт ч бүрэн ашиглах боломжтой юм. Нөхөн сэргээлтийг хурдасгаж өгдөгөөрөө давуу талтай.

Тухайн тамирчин энэхүү төхөөрөмжид орохдоо хэдий хугацааг зарцуулах вэ?

-Энэхүү төхөөрөмжинд орсон тамирчны эмчилгээний шатлалаас хамаарна. Нэг тамирчин 30 минут орно гэж үзвэл өдөрт 10-12 тамирчин орох боломжтой.

-Үнэ өртгийн хувьд хэд орчим байх вэ? Төхөөрөмжийг ирэх наймдугаар сарыг хүртэл түр хугацаагаар хэрэглүүлнэ гэж байсан?

-“Алтер Жи” төхөөрөмжийг авах үнэ нь 150 сая төгрөгт багтаж байгаа. Бид энэхүү төхөөрөмжийг Монголын олимпийн эрхээ аваад байгаа тамирчдад зориулан ирэх наймдугаар сарыг хүртэл түр хугацаагаар хэрэглүүлэх юм. Урьд нь манай компаниас Спортын анагаах ухааны албанд SAM/сэйм/ дуут долгионы эмчилгээний зөөврийн тоног төхөөрөмжүүдийг бэлэглэж байсан.

Та манай улсын спортын анагаах ухааны хөгжлийг хэрхэн харж байна вэ?

– Монгол Улсад дэлхий, олимпийн наадамд хүчтэй өрсөлддөг олон тамирчид байна. Ялангуяа бөхийн төрлүүдэд их өндөр амжилтыг үзүүлдэг. Харин спортын анагаах ухааны хөгжлийг харахад Сингапур, ХонгКонгтой харьцуулахад өндөр түвшинд хөгжөөгүй байна. Ер нь хөгжингүй орнуудад эхлээд элип тамирчдаа илүү сайн анхаарах хэрэгтэй байдаг. Тухайн бэлтгэгдсэн тамирчин өндөр амжилт гаргаад ирэхээр иргэд ч гэсэн эерэгээр тусч эхэлдэг. Тиймээс бид “Алте Жи” онцгой төхөөрөмжийг Монголын спорт анагаах ухааны төвд Бразилийн олимпийн наадмыг хүртэл хэрэглүүлэхээр авчирсан.

Хөгжингүй орнуудад эхлээд элип тамирчдаа илүү сайн анхаарах хэрэгтэй байдаг. Тухайн бэлтгэгдсэн тамирчин өндөр амжилт гаргаад ирэхээр иргэд ч гэсэн эерэгээр тусч эхэлдэг.

Сингапур улсын хувьд олимпийн наадамд хэрхэн бэлтгэж байна вэ? Мөн ямар төрлүүдэд анхаарлаа хандуулж байна?

-Сингапур улсын хувьд хүн ам цөөтэй. Тиймээс элит тамирчид олон төрж чадаагүй байна. 2008 онд Бээжингийн олимпийн наадмын үеэр ширээний теннисний эмэгтэй баг мөнгөн медаль авсан байгаа. Энэхүү амжилт Сингапурын олимпийн түүхэн дэх хамгийн өндөр амжилт юм. Бид ширээний теннис, усанд спорт, боулингийн төрлүүдэд илүү анхаарал хандуулж, олимпийн аваргатай болно гэсэн итгэл найдвартай байдаг.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж