12.38 минут
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 3.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.0 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Харин оны эхэн үетэй харьцуулахад -1.9 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны дөрөвдүгээр сарын үр дүнтэй харьцуулахад -11.2 хувиар буурчээ.
15.34 минут
"РИО-2016" олимпийн наадамд оролцох эрх авсан чөлөөт бөхийн тамирчин Э.Сумъяаг сэргээш хэрэглэсэн хэмээн олимпод оролцох эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэрийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гаргасан нь олны анхаарлыг татаад байна. Тэгвэл энэ асуудлаар албаныхан өчигдөр мэдээлэл хийж Э.Сумъяагаас 0.7 микрограм мелдониум илэрсэн гэж мэдэгдлээ.
14.53 минут
Улаанбурхан-улаануудын эсрэг дархлаажуулалтын вакциныг 18-30 насныхан буюу 1986-1998 онуудад төрсөн хүн бүрт хийх 14 хоногийн аян өчигдөр эхэллээ. Вакцин тариулсан залуус гурван хоногийн дотор усанд орох, даарах, тариа хийлгэсэн зүүн гарын булчингаа хөндөх асуудалд анхааралтай байж, шингэн юм сайн уухыг эмч нар зөвлөж байна.
12.56 минут
Сүүлийн өдрүүдийн топ сэдэв болсон оффшор дансны талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цахим хуудастаа хувийн байр сууриа илэрхийлжээ. Түүний сошиалд бичсэн байр суурийг бодитой, тулхтай дүгнэлт хэмээн олон нийт харж байна. Тэрбээр:
16.35 минут
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 16.00 цагийн орчимд эхэлсэн. Хуралдааны эхэнд Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшүүлсэн байсан Ц.Лхагвасүрэнг Ерөнхий сайдын саналаар татан авч буйг мэдэгдлээ. Мөн УИХ-ын гишүүн М.Сономпил, Н.Батцэрэг нарыг Ардчилсан намын бүлгийн гишүүн болсныг албан ёсоор мэдэгдлээ.
14.23 минут
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.
Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн мэдүүлсэн дээрх төсөлд 48 мандат орон нутагт, 28 мандат нийслэлд ногдохоор зааж өгсөн юм. Ингэснээр Говь-Алтай, Булган зэрэг аймгууд нэг мандаттай байхаар орж ирсэн бол хүн амын хувьд ойролцоо Хэнтий аймаг гурван мандаттай орж ирсэн нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн эсэргүүцэлтэй тулж байна.