“Panama Papers”-ийн жагсаалтыг Гонконг ба эх газрын Хятадын төлөөлөгчид толгойлж байна.
“Панамын жагсаалтад” нэрлэгдсэн хуурамч 366 мянган компанийн дөрөвний нэг нь Гонконг эсвэл Хятадад байгуулагджээ. Зөвхөн Гонконгод 26 мянган хувь хүн, хуулийн этгээд байгаа нь жагсаалтын 10 хувь юм. Харин эх газрын Хятадад 33,3 мянга нь байгаа гэнэ. Татвараас зугтагсдын баримтын гуравт 19,6 компанитай Тайвань орсон байв.
Алдагдсан 11,5 сая баримтын 10 хувь буюу 51 мянга нь Гонконгт хамааралтай байсан гэнэ.
Энэ дуулианд Хятадын орон нутгийн түшмэдүүд, алдар цуутнууд олноор холбогдлоо. Дөнгөж долоон сая хүн амтай Гонконгийн иргэдийн оролцоо нь “цочирдуулахаар” гэж хууль тогтоогч Кеннет Люн ярьж байна. Тэрээр орон нутгийн захиргаанд хандан шаардлагатай мөрдөн байцаалт явуулахыг уриалжээ.
Тусгай мөрдөн байцаах албанд хандсан Энэтхэг, Францын жишээг Гонконг дууриаж магадгүй.
Мөнгөө оффшор дансанд хадгалуулах нь хуульд харшлаад байхгүй. Гэхдээ л янз бүрийн хувь хүн, компаниудын татвараас зугтах, орлогоо нуух зорилгоор хийсэн наймааны ил тодод эргэлзэхэд хүргэж байна.
Ийм практик эх газрын Хятадад газар авсан ба ингэж байж л бизнесменүүд мөнгөний урсгалаа хянах эсвэл хамтарсан үйлдвэрийг гадаад түншүүдтэйгээ байгуулдаг. Оффшор Гонконгт ихээхэн алдартай, бусад орныг бодоход тэнд татварын орогнолд байгаа хөрөнгөө мэдүүлэх хууль дүрэм байдаггүй.
Өнгөрсөн долоо хоногт Гонконгийн татварын албаны тэргүүн Вонг Куэн-фаи мэдэгдэхдээ шинэ мэдээлэлд анхаарна гэв. Харин тэр нь оффшорын бүх компани татвараас зугтсан гэсэн үг биш хэмээн онцолжээ.
Өөрийн нэрээр эсвэл өмнөх ажил олгогчийн нэрээр оффшор компани байгуулсан албан тушаалтнуудын дунд Инноваци ба технологийн сайд Николас Ян Вэй, ерөнхий нарийн бичгийн дарга асан Генри Тан Ин, хууль тогтоогч Майкл Тянь Пук нар байгаа гэнэ.
Оффшорын ажиллагаанд Хятадын Си даргын хамаатнууд, мөн Хятадын өндөр тушаалын албан тушаалтнууд оролцжээ. Мөн ОХУ-ын ерөнхийлөгчийн туслахууд, жүжигчин Жеки Чан, хөлбөмбөгч Лионель Месси зэрэг алдартан энэ дуулианд холбогдоод байгаа билээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР