Тамирчдын асуудлаар яаралтай хуралдахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.12-нд нийтлэгдсэн

Тамирчдын асуудлаар яаралтай хуралдахаар болжээ

Ази тивийн сонгон шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн финалд Э.Сумъяа Энэтхэгийн бөх Бабита Кумариг оноогоор ялж, олимпийн эрхээ авсан юм. Казахстан Астана хот 2016.03.18

Олон улсын олимпийн хорооноос санаачлан Дэлхийн допингийн эсрэг агентлагийн/WADA/ Удирдах зөвлөлийн хурлыг Канадын Монреаль хотод шуурхай хуралдуулахаар болсон байна.

Зарим тамирчид сэргээш хэрэглэсэнтэй холбогдуулан Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт бөх, сонгомол барилдааны төрөлд РИО-2016 олимпийн эрх авсан тамирчдын жагсаалтыг өнөөдөр өөрчлөн гаргасан. Казахстанд болсон Азийн олимпийн эрхийн тэмцээнд оролцсон цөөн тамирчдаас мелдониум хэмээх сэргээшийн төрлийн бодис илэрсэний дунд Монголын шигшээ багийн тамирчин Э.Сумъяагийн нэр багтсан юм.

Хэрвээ WADA-ийн удирдах зөвлөлийн хурлаас нааштай хариу гарвал Э.Сумъяагийн олимпийн эрх сэргэх магадлалтай аж.

Монгол Улсаас чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд олимпийн эрх авсан дөрвөн тамирчны нэг нь эрхээ хасуулсан үйл явдлын талаар Эрүүл мэнд, спортын яаманд өнөөдөр холбогдох албаны болоод МЧБХ-ны удирдлагууд мэдээлэл хийсэн байгаа.

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх “Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос анхны захиа маш нууц нэрийн дор дөрөвдүгээр сарын 12-нд ирсэн. Үүнд танай тамирчин Э.Сумъяагаас мелдониум гэх бодис илэрсэн. Гэхдээ тавдугаар сарын 2-ны өдөр эцсийн албан ёсны хариу гарна. Тэр хүртэл энэ талаар мэдээлж болохгүй, маш нууц гэсэн байсан. Харин дараа нь дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын гарын үсэгтэй албан бичиг ирсэн. 3950739 гэсэн дугаартай Э.Сумъяагаас 0.7 микрограм мелдониум илэрсэн гэж бичсэн байсан. Бидэнд тодруулах мэдээлэл их байна. Бид үдээс хойш Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгчтэй дахин холбогдоно. Ямар үндэслэлээр манай нэг тамирчны олимпийн эрхийг хасав гэдэг дээр тайлбар авах юм. Мөн Монголын Үндэсний олимпийн хороогоор дамжуулан Олимтод бэлтгэх хороонд албан бичгээ хүргүүлнэ” гэдгийг энэ үеэр онцолсон юм.

Эх сурвалж: www.aipsmedia.com

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж