Я.Содбаатар: Монголын сонгогчид хэрсүү, ухаалаг болсон шүү

Хуучирсан мэдээ: 2016.05.12-нд нийтлэгдсэн

Я.Содбаатар: Монголын сонгогчид хэрсүү, ухаалаг болсон шүү

Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох  тухай СЕХ-ны саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар саналаа хэлсэн юм. Тэрбээр "Та нар сүүлийн дөрвөн жилд эдийн засгийг санаатай дампууруулсан. Ард иргэдийг мөнгөгүй болгож, өөрсдөө бондын мөнгийг хувааж идсэн. Одоо болохоор сонгуулийг луйвардана гэж бодож байх шиг байна. Та нарын энэ үйлдлийг ард түмэн, сонгогчид харж байгаа. Сонгогчдын эрх ашгийг дээдэлж, хэдхэн зарчмыг л бид ярьсан. Хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжээ харж шийдээрэй гэж. Сонгуулийн ерөнхий хорооноос оруулж ирсэн анхны санал энэ байна. Бас ч гэж гайгүй. Гэтэл өнгөрсөн шөнө хуралдаад Г.Батхүү, З.Энхболд хоёрын бие шиг юм хийчихлээ. Сонгуулийн хууль сонгогчдын эрх ашгийг дээдлэх ёстой. Нэг хэсэг улстөрчид, нэг намын эрх ашигт нийцүүлэх гэж их оролдож байна. Хар машинаар луйвардахгүй л юм бол та нар энэ удаад ялж чадахгүй шүү. Монголын сонгогчид хэрсүү, ухаалаг болсон. Өнөөдөр хэн нь ямар байдалтай хүч түрж байгааг харж байгаа. Үүний цаана монголын төр хүчгүйдэж, та нараас болоод Монголын төр муухай харагдаж байгаад л харамсаж байна" гэсэн юм. 

Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар түүний хэлсэн үгийг бичлэгээр хүргэж байна.

Д.ЖАГАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж