Бин Ладены хүү аль-Каидаг толгойлох уу?

Хуучирсан мэдээ: 2016.05.12-нд нийтлэгдсэн

Бин Ладены хүү аль-Каидаг толгойлох уу?

Дэлхийн №1 террорист Осама бин Ладены хүү Хамзагийн аудио бичлэг цацагджээ. Олон сар сураггүй байсны дараа Хамза бин Ладен Сири дэх бүх жихад бүлэглэлийг нэгдэн, Йерусалимыг “чөлөөлөхийг” уриалсан байна. 

Өмнө нь 2015 оны наймдугаар сард цацагдсан аудио бичлэгт тэрбээр АНУ, Франц, Их Британи зэрэг дайснуудын эсрэг довтлохыг уриалж байв.

АНУ-ын тагнуулын албаныхны тооцоолж буйгаар  Хамза бин Ладен өдгөө 23 эсвэл 24 нас хүрсэн бөгөөд хаана байгаа нь тодорхойгүй аж. Түүний эцэг аль-Каида бүлэглэлийн толгойлогч Осама бин Ладеныг 2011 онд АНУ-ын тусгай алба Пакистанд бүгж байхад нь олж устгасан билээ. Аль-Каида бүлэглэлийг одоогоор Аяман аль-Завахири гэгч толгойлж байгаа юм.

Эх сурвалж: Independent

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж