Бал сараа хаана өнгөрүүлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2016.05.12-нд нийтлэгдсэн

Бал сараа хаана өнгөрүүлэх вэ?

Грекийн ба  Мальдивын арлууд Итали, Тайланд, Доминикана  улсыг “Condé Nast Traveller” сайтын уншигчид  хамгийн романтик  хурим болон бал сараа өнгөрүүлэхэд тохиромжтой хэмээн шалгаруулжээ.

Санторини, Грек

Грек

Грекчууд баяр наадмыг сайн зохион байгуулдаг учраас дэлхийн өнцөг булан бүрээс  тийшээ хосууд очин хуримладаг гэнэ. Миконос, Санторини аралд амьдралын гол үйл явдлаа хийх хүсэлтэй хосууд  маш их байдаг аж. Санторини  арал нь  наранд шарлагын газар уран барилгын дурсгалууд зэргээр алдартай бол Миконост  аралд дуу  хууртай найрлах  хүмүүс дуртай. Грекийн бусад арлууд тэднээс дутахгүй гэж өрсөлддөг.


 

Таиланд

Шууд нислэг, бүтэн жил үргэлжлэх зун бас бус онцлогууд нь Тайландын хуримын гол чиглэл болгодог.  Пхукет, Самуи  арлууд хуримлахад хамгийн тохиромжтой нь. Тус орны шилдэг буудлууд нь эдгээр аралд бий . Харин адал явдалтай хуримыг хүсвэл Паям аралд очих хэрэгтэй. Бондын тухай “Алтан гар буутай хүн” киног тэнд бүтээсэн юм. 


 

Мальдивын арлууд

Номин ногоон булангууд, цагаан элсэн наранд шарлагын газар, дал модтой  шүрэн арлууд нь Энэтхэгийн далайн дунд 765 км зайд үргэлжилнэ.

Арлын  шилгээнүүд нь өөрийн наранд шарлагын газар,  ресторан, спа  хөтөлбөртэй  хурим хийхэд хамгийн тохиромжтой.


 

Доминикана

Доминиканы  наранд шарлагын газруудын элс нь маш цагаан учраас хичнээн нартай байсан ч халахгүй, ус ургамал нь  маш цэвэрхэн,  жуулчдыг хүлээн авч  сурсан сайн үйлчилгээтэй. Энд амралын бүс  үүсээд дөнгөж хорь гаруй жил болж байгаа ч дэлхийд алдар нь түгжээ.


 

Итали

Италийн Ром Верона, Венеци хотууд нь өөрөө  романтик  аялалын шилдэг чиглэл болдог. Хайрын дэлхийн алдартай түүх тэндээс үүдэлтэй.  Тэнд хуримлан бал сараа өнгөрөөх шиг  сайхан  чиглэл үгүй бөгөөд  Италийг тайлбарлан таниулах хэрэггүй биз ээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж