СЕХ-ноос өргөн барьсан тогтоолын төсөлд Ховд аймгийг гурван мандаттай байлгахаар тусгасан. Өмнө нь тус аймаг хоёр тойрогтой байсан бөгөөд нэг айлын базууд Ховдын ард түмнийг УИХ-д төлөөлдөг байлаа. Харин одоо тус аймгийн мандатыг гурав болговол ядаж л нэг айлын хоёр хүргэн хоорондоо хуйвалдаж, хор найруулан, Их хуралд гарч ирэх боломжгүй гэсэн үг.
Нэг айлын хүргэчүүл нэг аймгийг төлөөлнө гэдэг эрх ашиг талаасаа ч, улс орны хөгжил талаасаа ч тийм зөв сонголт биш. Тиймээс Ховд аймгийн тойргийг гурав болгосныг ховдчууд нүдээ олсон хувилбар гэж дүгнэж байна.
Б.БАТ