Налайх, Багануур, Багахангайн мандатыг хаслаа

Хуучирсан мэдээ: 2016.05.12-нд нийтлэгдсэн

Налайх, Багануур, Багахангайн мандатыг хаслаа

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолыг төслийг өчигдөр УИХ-д өргөн барьсан. Энэ асуудал намын бүлгүүдийн дунд үл ойлголцол үүсгээд байгаа төдийгүй энэ нь өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар илэрч, гишүүд ширүүн маргалдав. Ялангуяа МАН-ынхан СЕХ-ны тойргийн хуваарилалтад сэтгэл дундуур байгаа юм.

СЕХ-ноос хөдөөд 48, хотод 28 тойрог хуваарилсан бөгөөд Налайх, Багануур, Багахангайг нэг тойрог болгосон. Тэгвэл өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Налайх, Багануур, Багахангайн нэг мандатыг хасахыг дэмжлээ.  Мөн тойргийн хуваарилалтын асуудлаар МАН завсарлага авлаа.

 Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж