Дэлхийн нефтийн үнэ АНУ-ын нөөцийн тухай мэдээлэл гарсны дараа огцом өслөө. Мягмар гаригийн арилжааны дунд үеэр Brent нефтийн хоьцийн нэг баррель өмнөх өдрийн хаалтаас гурван хувиар илүүтэйгээр зарагдан 47 ам.доллараас давлаа. Нью-Йоркт Техасын хөнгөн нефть WTI 45,62 доллар гэсэн хэмжээнд хүрэв
АНУ-ын арилжааны нөөцийн нефть дөрвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 6-ны хооронд 3,4 сая баррелиар буурч 540 сая хүрчээ.
Тавдугаар сарын 11-нд АНУ-ын Эрчим хүчний яам энэ жилдээ мөн ирэх жилд нефтийн үнэ эрчимтэй өснө гэсэн дүгнэлтийг гаргасан байна. 2016 онд Brent маркийн баррелийн үнэ дундажаар 41 ам.доллар, 2017 онд тэр нь дахин 10 доллараар нэмэгдсэн байх ажээ. Ойрын 25 жилдээ дэлхийн түлшний гол бүтээгдэхүүн нь нефть байна гэж яам дүгнэв.
Нефтийн үнэ сүүлийн хоёр жилд бараг гурав дахин унасан юм. Энэ оны эхээр баррель нефть 25 ам.доллар хүрээд байснаа гуравдугаар сараас эхлэн аажмаар өсч эхэллээ.
Бэлтгэсэн. Ш.МЯГМАР