“Би хүүхдүүдээ үзэн ядаж байна. Тэд миний дургүйг хүргэх болсон” гэж Сулеман ярьжээ. Найман ихэр хүүхэд нь төрөхөөс нь өмнөх зургаан хүүхдээ тэрээр “малууд” гэж нэрлэж байсан юм. Тэднийг хүмүүжүүлэх цаг байхгүй болсноос хүүхдүүдээ хянаж чадахаа больсон гэнэ. 14 хүүхдэд санаа тавихын тулд маш их ядардаг болсон учраас заримдаа амиа хорломоор санагддаж, угаалгынхаа өрөөнд орж түгжээд уйлдаг гэж тэрээр ярьжээ. 35 настай 14 хүүхэдтэй эмэгтэйн гэр бүл нь санхүүгийн талаар тааруу байгаа гэнэ. Тэрээр мөнгө олох гэж энэ жил амьтан хөнгөлөхөд зориулсан рекламд оролцсон гэнэ.
Надя Сулеман 2009 онд найман ихэр хүүхэд төрүүлсэн, өмнө нь зургаан хүүхэдтэй байсан юм. Тэрээр бүх хүүхдээ үр хөврөл суулгах аргаар төрүүлжээ. Түүнд хэтэрхий олон үр хөврөл суулган рекламдсан гэж Сулеманы төрсөн эмнэлгийг 400 гаруй мянган ам.доллараар торгож байсан. Мөн түүнд 12 үр хөврөл суулган найман ихэр хүүхэдтэй болгосон эмчийн эмчлэх эрхийн лицензийг хураасан юм.