Шинзо Абе Сувдан эрэгт айлчилж магадгүй

Хуучирсан мэдээ: 2016.05.12-нд нийтлэгдсэн

Шинзо Абе Сувдан эрэгт айлчилж магадгүй

Японы ерөнхий сайд Шинзо Абе дэлхийн II дайны үед АНУ-ын цэргийн бааз байрлаж байсан Хавайн Сувдан эрэгт айчлах бодолтой байгаа гэнэ. Шинзо Абе ирэх арваннэгдүгээр сард Перуд болох Ази-Номхон далайн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох замдаа Сувдан эрэгт буудаллахаар төлөвлөжээ. Японы арми 1941 оны арванхоёрдугаар сард Сувдан эрэг дэх АНУ-ын цэргийн баазад  агаараас гэнэтийн цохилт өгсөнөөр 2000 гаруй алба хаагч амь үрэгдсэн юм. Япончууд Сувдан эрэгт довтолсны дараа АНУ дэлхийн II дайнд татагдан оржээ.

Нөгөө талд АНУ 1945 онд Японы Хирошимад атомын бөмбөг хаяж олон мянган хүнийг хөнөөснөөс хойш анх удаа Цагаан ордны тэргүүн тус хотод энэ тавдугаар сарын сүүлээр айлчлахаар болсон юм. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Хирошимад уучлал гуйхгүй боловч дэлхийг цөмийн зэвсгээс татгалзах тухай илтгэл тавих гэнэ. АНУ 1945 оны наймдугаар сарын 6-нд Хирошима, мөн наймдугаар сарын 15-нд Нагасаки хотын дээрээс атомын бөмбөг хаяснаар Япон улс бууж өгч, дэлхийн хоёрдугаар дайн төгсгөл болсон юм.

Хоёр орны лидерүүд Хирошима хот болон Сувдан эрэгт айлчлах болсон нь Япон, АНУ-ын харилцааг бэхжиж буйг илэрхийлэл гэж ажиглагчид дүгнэж байна.

Эх сурвалж: The Korea Times

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж