Венесуэлийн сөрөг хүчин Чавест огцрох санал тавьжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Венесуэлийн сөрөг хүчин Чавест огцрох санал тавьжээ

Венесуэлийн сөрөг хүчин ерөнхийлөгч Уго Чавесийг албан тушаалаасаа татгалзахыг уриалав. Сөрөг хүчний лидерүүдийн хэлж буйгаар урт хугацаагаар Кубад хорт хавдраа эмчлүүлэх гэж байгаа нь улс орны тусгаар тогтнол ба аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа гэнэ. “Үндэсний аюулгүй байдлыг хилийн чанадаас удирдаж болохгүй… Үндэсний асуудлыг хилийн чанадад хэлэлцдэггүй” гэж сөрөг хүчний Христийн ардчилсан намын COPEI  тэргүүн Роберто Энрикесийн хэлснээс иш татан  “Reuters” дамжуулжээ. “Чавес улс орноо бүрэн  удирдаж чадахгүй. Энэ бол маш аюултай бөгөөд хачирхалтай хэрэг” хэмээн тэрээр онцлов. Өнгөрсөн бямба гаригт Венесуэлийн төрийн мэдлийн AVN агентлаг 56 настай ерөнхийлөгчийн дөрвөн гэрэл зургийг харуулсны дараа Энрикес мэдэгдэл хийсэн байна. Зурагт Чавес өөрийн охин ба Гадаад хэргийн сайд Николас Мадурогийн хамтХавана хотноо өглөөгүүр алхаж явааг харуулсан. Венесуэлийн лидер спортын  хувцас өмссөн нэлээд ядарсан маягтай харагдаж байжээ.

Тэрээр пүрэв гаригт телевизээр өвчний тухай ярьж байгаа бичлэгээ харуулсны дараа Чавесийн биеийн байдлын асуудал ирэх жилд болох ерөнхийлөгчийн сонгуультай холбогдон яригдаж эхлэв. Тус оронд түүнийг залгамжлахаар хүн байхгүй байгаа нь маргааныг улам эрчимжүүлж байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж