МАН-ын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2016.05.12-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна. Уг хуралдаанаар Монгол Улсын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа аж. Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн мэдүүлсэн дээрх төслөөр орон нутагт 48 мандат, нийслэлд 28 мандат ногдохоор байгаа. Гэвч Говь-Алтай, Булган аймаг нь зөвхөн нэг мандаттай байгаа нь УИХ-ын сонгууль 76 жижиг тойргоор зохион байгуулагдана гэсэн хуультайгаа нийцэж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж буй.

Тухайлбал, Говь-Алтай 60900 хүн амтай 1 мандаттай байхад Өмнөговь 46800 хүн амтай мөртлөө 2 мандат хуваарилсан, Булган 60800 хүн амтай учраас нэг мандатынх нь тоог хэвээр үлдээсэн бол Хэнтий 71200 хүн амтай гэдгээр 3 мандаттай байгаа нь хэр шударга хуваарилалт болов гээд асуудал үүсгэж эхлээд байгаа юм.

Нөгөөтэйгүүр, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт зургаан мандат ногдож байгаа нь тойргийг нь хэтэрхий жижигрүүлсэн хуваарилалт боллоо гэж олон нийт шуугиж эхлээд байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж